Бидний ажиллах арга барил
ERP (Enterprise Resource Planning) нэвтрүүлэх үйл явц нь байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулах, мэдээллийн урсгалыг нэгдсэн системээр дамжуулан удирдах зорилготой цогц процесс юм. Бидний ERP систем нэвтрүүлэх арга барил нь дараах үе шатуудын дагуу явагддаг:
Шаардлага тодорхойлох, шинжилгээ
Таны байгууллагын ERP нэвтрүүлэх зорилго, бизнес хэрэгцээ нь юу болохыг тодорхойлох. Тухайн бизнесийн "Pain Points" юу болохыг олох, GAP шинжилгээ хийх
Хөгжүүлэлт, системийн тест
Шинжилгээний шатанд танай байгууллагад нэмэлтээр хөгжүүлэлт хийх шаардлагатай гэж дүгнэсэн бол уг нэмэлт хөгжүүлэлтүүдийг кодчилох, шалгах, турших ажлууд хийх
Хүлээлцэх тест, нэвтрүүлэлт
Танай байгууллагын дата мэдээллийг ERP системд оруулах, үндсэн тохиргоонууд хийх, нэмэлт хөгжүүлэлтийг 2 тал хамтран шалгах
Зүгшрүүлэлт, баталгаат хугацаа
ERP-г танай байгууллага өдөр тутамдаа ашиглах явцад гарсан асуудал, алдааг шийдвэрлэх, сайжруулах
Түгээмэл асуулт, хариулт
Хугацаа нь хамрах модулиуд, салбарын тоо, өгөгдлийн хэмжээнээс хамаарна. Шаардлага тодорхойлох шатны дараа үе шат бүрийн нарийвчилсан хуваарийг танд гаргаж өгнө.
Болно. Бараа, харилцагч, нөөцийн үлдэгдэл, дансны эхний үлдэгдэл зэрэг өгөгдлийг Excel файл болон өмнөх систем (Odoo-гийн хуучин хувилбар г.м)-ээс шилжүүлнэ.
Тийм. Монголын ААНОАТ-ын болох НББ-ийн тухай хуульд бүрэн нийцсэн. Мөн Сор системс ХХК нь Монголын Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгч байгууллага буюу ebarimt 3.0 системтэй холбогдох эрхтэй болно.
Хэрэглэгчийн үүрэг (касс, нягтлан, нярав, менежер) бүрээр сургалт хийж, ажлын заавар бэлтгэж өгнө.
Тийм. Дэмжлэгийн гэрээний хүрээнд алдаа засвар, хувилбарын шинэчлэл, нэмэлт тохиргоо, хөгжүүлэлтийг хариуцна.
Бизнесийн хэрэгцээ, хэрэглэгчийн тоо, шаардлагатай модулиудаас хамааран аль хувилбар нь илүү үр ашигтайг шинжилгээний шатанд зөвлөнө.
Үнэ нь модулиуд, хэрэглэгчийн тоо, хөгжүүлэлтийн хэмжээнээс хамаардаг тул таны хэрэгцээнд тулгуурлан үнийн санал гаргаж өгнө.
Төслөө эхлүүлэхэд бэлэн үү?
Хэрэгцээгээ бидэнтэй хуваалцаарай — танай бизнест тохирох шийдлийг санал болгоно.
Бидэнтэй холбогдох